Хадгаламж эзэмшигчдийн тоо 77.4 мянгад хүрчээ

ОРОН НУТАГТ | Увс
batkhuu@montsame.mn
2022-01-10 21:10:04

Увс /МОНЦАМЭ/.  Монгол банкны мэдээгээр зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны 12 дугаар сард 215.4 тэрбум төгрөгт хүрч, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2.7 тэрбум төгрөг болжээ.

Энэ нь ноднингийн мөн үеэс бүх зээлийн үлдэгдэл 49.5 тэрбум төгрөгөөр өсч, хугацаа хэтэрсэн зээл 72.6 сая төгрөгөөр буурсан байна. Аймгийн хэмжээнд 5.2 тэрбум төгрөгийн найдваргүй зээл байгаа нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 2.4 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 1164.7 сая төгрөгөөр буурчээ.

Нийт хадгаламжийн үлдэгдэл 190.9 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 11.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хадгаламжийн үлдэгдлийн 79.3 хувь нь хугацаатай, 20.7 хувь нь хугацаагүй хадгаламж бөгөөд хадгаламж эзэмшигчдийн тоо 77.4 мянгад хүрчээ.

 

Холбоотой мэдээ