Өнөөдөр нутгийн зарим хэсгээр цасан болон шороон шуургатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-01-11 11:11:25
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг Баянхонгор аймгийн УЦУОША-наас ирүүллээ.
11-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11-нд Алтайн салбар уулсаар 12-14м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурах бол бусад хугацаанд нийт нутгаар 4-9м/с.
Нийт нутгаар сэрүүсч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говь болон тал хээрийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-12 градус хүйтэн байна.
Өнөөдрийн байдлаар Эрдэнэцогт, Шаргалжуут, Галуут, Шинэжинст, Баян-Өндөр, Байдраг сумд 2-3см, Баянхонгор, Баянбулаг, Эхийнгол, Баянцагаан, Баацагаан, Хүрээмарал Баянговь сум 0.0-1.0 см цасан бүрхүүлтэй байна.
Холбоотой мэдээ