Хацү башёг гурван даваатай 5 бөх тэргүүлж явна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо Японы мэргэжлийн сумо бөхийн 2022 оны Хацү башёгийн 3 дахь өдрийн барилдаанд 73 дахь их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-1/-тэй барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 3 даваатай болов.
Энэ өдрийн барилдаанд Озэки
Такакэйшо, Ура /М-2/-тай учраа таарч түүнд ошитаоши мэхээр ойчиж 2 унаатай болсон.
Харин озэки Шодай, Комүсүби Дайэйшёотой барилдаж түүнд цүкидаши мэхээр унаснаар
2 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил
/М-3/ Сэкивакэ Таканошёотой барилдаж түүнд цүкиотоши мэхээр унаснаар 2 даваа, 1
унаатай болов.
Харин Ичиножёо А.Ичинноров
/М-2/ Комүсүби Мэйсейтэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар ганц
даваатай явна.
Энэ өдөр Чиёошома
Г.Мөнхсайхан /М-5/, Окиноүми /М-4/-тэй хүч үзэж түүнийг ошидаши мэхээр давж,
анхны даваагаа авлаа. Хошёорюү С.Бямбасүрэн /М-6/ энэ өдөр Хокүтофүжи /М-4/-тэй
барилдан хикиотоши мэхээр хаяснаар 2 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.