Нэгдүгээр улирлын нислэгийн хуваарийг танилцуулж байна

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-12 09:31:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МИАТ ТӨХК энэ оны нэгдүгээр улиралд хийх олон улсын нислэгийн хуваарийг танилцууллаа.


Тухайлбал, нэгдүгээр сард Улаанбаатар-Сөүл чиглэлд 12, Улаанбаатар-Токио чиглэлд 4, Улаанбаатар-Бангкок чиглэлд 4, Улаанбаатар-Франкфурт чиглэлд 4, Улаанбаатар-Москва чиглэлд 3 удаа нислэг үйлдэх юм. 


Хоёрдугаар сард БНСУ-ын Сөүл хот руу 14, Японы Токио руу 3, Тайландын Бангкок руу 2, Германы Франкфурт руу 4, ОХУ-ын Москва хот руу 4 удаа нислэг үйлдэхээр төлөвлөжээ. 


Харин гуравдугаар сард Улаанбаатар-Сөүл чиглэлд 18, Улаанбаатар-Токио чиглэлд 4, Улаанбаатар-Франкфурт чиглэлд 4, Улаанбаатар-Москва чиглэлд 4 удаа нислэг үйлдэнэ. 



 

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тус компани хуваарьт бус нислэгийн давтамжаа багасгаж байгаа. Үүнд:

Сөүл хотын чиглэлд 1 дүгээр сарын 12,15,19, 22, 26, 29-ний өдрийн нислэг мөн 2 дугаар сарын 8,15,22-ны өдрийн нислэг, мөн Токио чиглэлд 1 дүгээр сарын 30-ны өдрийн нислэгийг цуцалсан. МИАТ компани цуцулсан нислэгийн тийз худалдаж авсан зорчигчдыг хамгийн ойрын нислэгт шилжүүлэх, гарч буй зардлын зөрүүг хариуцан зохицуулж байна. Гадаад улс орнуудаас тавьж буй шаардлагаас хамаарч тийз худалдан авсан зорчигчид зорчих боломжгүй болж буй тохиолдолд тийзний мөнгийг буцаан олгож байгааг МИАТ ТӨХК мэдээлжээ.

Холбоотой мэдээ