Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтад оролцох сонирхолтойгоо илэрхийлэв

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-12 09:42:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын “Doosan Engineering & Construction” компани нь Монголд хэрэгжүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй шинэ төслүүдийн талаар уулзалт зохион байгуулав.


“Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, Улаанбаатар хот, орон нутагт хэрэгжиж буй болон шинээр хэрэгжүүлэх төслийг танилцууллаа. Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн, мөн орон нутагт хэрэгжих орон сууцны төсөл, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслийн хүрээнд “Doosan Engineering & Construction” компанитай хамтран ажиллах боломж нээлттэйг онцоллоо.


“Doosan Engineering & Construction” компанийн төлөөлөл өөрийн байгууллагын танилцуулга, хэрэгжүүлсэн орон сууцны төслийн дэлгэрэнгүй видео бичлэгийг сонирхуулаад, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцов. Мөн Монгол Улсын орон сууц, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ