Их аварга Тэрүнофүжи 4 бөхийн хамт башёг тэргүүлж явна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж буй Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 4 дэх өдрийн барилдаанд 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ура /М-2/-тай учраа таарч, түүнийг цүкитаоши мэхээр хаяснаар 4 даваатай болов.
Энэ өдрийн барилдаанд Озэки Такакэйшо, Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-1/-тэй учраа таарсан боловч
тэрбээр өчигдөр Ура-тай барилдахдаа шагайндаа бэртэл авч башёг орхисон бөгөөд Кирибаяма
3 даваатай боллоо.
Харин Озэки Шодай, Вакатакакаге /М-1/-тэй барилдаж түүнийг
исамиаши мэхээр давснаар 3 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/ Окиноүми /М-4/-тэй барилдаж
түүнийг ёрикири мэхээр хаяснаар 3 даваа, 1 унаатай болов.
Мөн Ичиножёо А.Ичинноров /М-2/ Комүсүби Дайэйшёотой учраа
тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяж
2 даваа, 2 унаатай явна.
Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Хокүтофүжи
/М-4/-тэй хүч үзэж түүнд уватэдашинаге мэхээр унаж, 1 даваа, 3 унаатай байна.
Хошёорюү С.Бямбасүрэн /М-6/ энэ өдөр Оношо/М-5/-той
барилдан түүнд ёритаоши мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж
байна.