Морь жилтнээ эерэг сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2022-01-13 07:27:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2022 оны нэгдүгээр сарын 13. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн адаг цагаагчин үхэр сарын шинийн 11. Бархасвадь гараг. Нэг эхийн зургаан хөвгүүн одтой, найман цагаан мэнгэтэй, улаан бар өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Холбоотой мэдээ