Дархлаажуулалтын гуравдугаар тунд 15512 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-13 14:26:04

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 12-нд 274 шинжилгээ хийснээс коронавирусний халдварын 66 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 17 нь хүүхэд, 49 нь насанд хүрэгч байгаа аж.

Нэгдүгээр сарын 12-ны 20:00 цагийн байдлаар коронавирусний халдварын улмаас 89 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд оноштой 2, хүнд 10, хүндэвтэр 22, хөнгөн оноштой 55 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 5 хүн эдгэрсэн ба нийт бүртгэгдсэн тохиолдлын 13070 нь бүрэн эдгэрсэн байна. Тус аймагт коронавирусний халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 17 нас баралт бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39554, хоёрдугаар тунд 37392, гуравдугаар тунд 15512 иргэн хамрагджээ.


Холбоотой мэдээ