Орос, Монгол Байгал нуурыг хамгаалах асуудлаар хамтын ажиллагаагаа сэргээж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-01-13 14:49:33

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай хоёр талын уулзалт хийх үеэрээ Байгал нуур орчмын бүс нутгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хөтөлбөрийг сэргээх санал тавьсан байна. Энэ тухай тус улсын Ерөнхий прокурорын газрын хэвлэлийн алба мэдээлжээ.


Уулзалт ОХУ-д прокурорын байгууллага үүссэний 300 жилийн ойн өмнө болсон байна. И.Краснов хоёр талын хуримтлуулсан туршлагыг харгалзан "Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын орчмын байгаль орчныг хууль эрх зүйн үүднээс хамгаалах хамтын ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг" санал болгожээ.


“Монгол Улс ОХУ-тай Алтай, Тува, Буриад, Өвөр Байгалын хязгаараар 3500 км урт газраар хиллэдэг. Хилийн прокурорын байгууллагуудын хамтын ажиллагаа бидний дэмжлэгтэйгээр хөгжих нь дамжиггүй. Үүнтэй холбогдуулан байгаль орчны зөрчлийн талаарх мэдээлэл солилцох Орос-Монголын ажлын хэсгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь чухал юм" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


Холбоотой мэдээ