15920 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-01-14 20:34:46

Төв /МОНЦАМЭ/. “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын 2021 оны тайлан”, “Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайлан”-гийн хэрэгжилтийг хэлэлцэн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.  

2021 онд аймгийн хэмжээнд төрийн байгууллага, албан тушаалтанд нийт 16999 иргэн хандаж санал, хүсэлт, өргөдөл, гомдол гаргажээ. Эдгээрээс 15920 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 97,79 хувийн үзүүлэлттэй байгаа аж. Мөн 630 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна.

Тайлант хугацаанд иргэдээс гаргасан өргөдөл, гомдолд газар олголттой асуудал, иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэл, ажил, тусламж хүссэн, нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, халаалт дулаантай холбоотой асуудлаар тавьсан хүсэлт дийлэнх хувийг эзэлж байна.

 

Холбоотой мэдээ