Халдварын 2347 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2022-01-15 11:43:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2347 тохиолдол батлагджээ. Энэ нь өмнөх өдрийнхөөс 337 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.


ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1350 нь нийслэлд,  975 нь аймаг, орон нутагт батлагдсан бол 22 тохиолдол гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Орон нутагт хамгийн олон буюу 205 тохиолдол Орхон аймагт бүртгэгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барснаар уг өвчнөөр нийт 2011 хүн эндээд байна.


Одоогоор улсын хэмжээнд халдвартай 6571 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

-биеийн байдал хөнгөн 1847,

-хүндэвтэр 3902,

-хүнд 782,

-нэн хүнд оноштой 40 хүн байна.

Харин хөнгөн хэлбэрээр өвдсөн 26 478 хүн гэрийн хяналт ажиглалтад байгаа аж.

Улсын хэмжээнд 2 167 928 иргэн буюу нийт хүн амын 66.6 хувь нь коронавирусний вакцины бүрэн тунд хамрагдсан бол дархлаа сэргээх гуравдугаар тунд 964 123, дөрөвдүгээр тунд 31 201 иргэн хамрагдаад байна.


Холбоотой мэдээ