Нэмэлт дөрөвдүгээр тунд 433 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-01-16 22:20:57

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 207 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 17010 боллоо. Үүнээс Зуунмод суманд 112, Лүнд 15, Жаргалантад 11, Эрдэнэсантад 11, Баянд 10, Сүмбэрт 10,  Баяндэлгэрт 5, Баянд 5, Эрдэнэд 5, Заамарт 4, Бүрэнд 3, Мөнгөнморьтод 3, Өндөрширээтэд 3, Аргалантад 2, Баян-Өнжүүлд 2, Архустад 1, Батсүмбэрт 1, Баянжаргаланд 1, Борнуурт 1, Дэлгэрхаанд 1, Сэргэлэнд 1 тус тус батлагджээ.
Орон нутагт 17828 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 16514 нь эдгэрсэн байна. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 59 өвчтөн нас баржээ. 
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1258 иргэн эмчлүүлж байгаагаас 248 насанд хүрэгч, 21 жирэмсэн эх, 51 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 690 насанд хүрэгч, 248 хүүхэд байна.
Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 98 иргэнийг гэрийн ажиглалт тусгаарлалтад авч, нийт 788 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.
Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 60020, 2 дахь тунд  57635, 3 дахь тунд 25919, 4 дэх тунд 433 иргэн тус тус хамрагджээ.



Холбоотой мэдээ