Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бүртгэгдсэн нийт зөрчлийн 76 хувийг шалган шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-17 16:32:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2021 онд 9526 зөрчил бүртгэгдсэнээс 7240 (76.0%)-ийг нь шалган шийдвэрлэжээ.


Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2021 онд 1531 болж, өмнөх оныхоос 393 буюу 34.5 хувиар нэмэгджээ. Харин эмэгтэй хүн оролцсон хэрэг 3218 болж 4 хувиар, хүүхэд оролцсон хэрэг 733 болж 9.6 хувиар, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 4842 болж 0.3 хувиар, бүлэглэн үйлдсэн хэрэг 1367 болж 7.8 хувиар, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 160 болж 13 хувиар тус тус буурчээ. Мөн дээрх 1531 хэргийн 118 буюу 7.7 хувь нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлээр зүйлчлэгдсэн байна.


Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил өмнөх оныхоос 780 (7.6%)-аар, шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил 1211 (14.3%)-ээр тус тус буурсан тухай МҮСХ-ноос мэдээллээ. 

Холбоотой мэдээ