Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлын 48 нь хүүхэд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 130 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан
тохиолдол 17287
боллоо. Үүнээс Зуунмод суманд 68, Эрдэнэсант суманд
23, Сүмбэрт 10, Мөнгөнморьтод 9, Аргалантад 5, Батсүмбэрт 5, Алтанбулагт 3, Жаргалантад
3, Баянхангайд 2, Баян-Өнжүүлд 1, Лүнд 1 тус тус батлагджээ.
Орон нутагт 18276 өвчтөн
эмчилгээнд хамрагдсанаас 16674 нь эдгэрсэн байна. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний
хүндрэлээр нийт 59 өвчтөн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн
хэмжээнд 1546 иргэн эмчлүүлж байгаагаас 274 насанд хүрэгч, 21 жирэмсэн эх, 61 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 872 насанд хүрэгч, 318 хүүхэд
байна.
Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй
бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 63 иргэнийг гэрийн
ажиглалт тусгаарлалтад авч, нийт 877 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад
байна.
Вакцинд хамрагдалт аймгийн
хэмжээнд эхний тунд 60020, 2 дахь тунд 57635, 3 дахь тунд 25919, 4 дэх тунд 433 иргэн тус тус хамрагдаж,
нийт дархлаажуулалтад хамрагдсан байна.