Халдварын улмаас 168 иргэн давтан эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-18 14:59:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд АНЭ-т 101, сумдын ЭМТ-д 52, гэрээр 697 иргэн коронавирусний халдварын улмаас эмчлүүлж байна. Тэдний 168 нь давтан эмчлүүлэгч буюу хоёр дахь удаагаа халдвар авсан иргэд байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Тэдний дунд биеийн байдал хүндэвтэр 52, хүнд хоёр иргэн байна.

Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт халдварын 202 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Өдөрт бүртгэгдэх халдварын тоо ийнхүү нэмэгдэж байгаатай холбоотойгоор давтан халдвар авах болон зорилтот бүлгийн иргэд халдварт өртөх явдал их байна. Тодруулбал жирэмсэн эмэгтэй 24, 18 хүртэлх насны 26 хүүхэд ЭМБ-аар эмчлүүлж байгаа аж. Харин халдвараас урьдчилан сэргийлэх вакцины хамрагдалтын хувьд гурав дахь тун 59 хувьтай үргэлжилж байгаа бол дөрөв дэх тунд одоогоор нийт 906 иргэн сайн дураар хамрагдаад байна гэлээ.

Холбоотой мэдээ