Махны худалдаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-18 16:54:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 21-23-ны өдрүүдэд Найрамдал талбайд махны худалдаа зохион байгуулах аж. Уг ажлыг аймгийн ХХААГ-аас зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. Махны үнийн хөөрөгдлийг бууруулах, цагаан сар болохтой холбогдуулан махны худалдааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан аж. Иргэн ААНБ-ууд оролцохдоо аль аймгаас мах оруулж ирсэн гарал үүслийн бичиг, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, шүлхийн голомттой бүсээс мах оруулж ирэхгүй байхыг анхаарах хэрэгтэй аж. Дээрх зүйлийг хэрхэн хангаж, баримталж буйг холбогдох мэргэжлийн байгууллагууд гурван өдрийн турш хяналт хийх ажээ. 

Холбоотой мэдээ