Ганц бие өндөр настны тоо 6.4 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-19 09:45:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ганц биеэр амьдарч буй өндөр настай хүний тоо өнгөрсөн оны эцэст 44.2 мянга болж, өмнөх оныхоос 2664 (6.4 хувь)-өөр нэмэгджээ.


Ганц бие өндөр настнуудын 11.8 мянга (26.8 хувь) нь 60, түүнээс дээш насны эрэгтэй, 32.4 мянга (73.2 хувь) нь 55, түүнээс дээш насны эмэгтэйчүүд байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тэтгэвэр, тэтгэмж тогтоогдоогүй өндөр настай хүний тоо 2021 оны эцэст 2.1 мянга болж, өмнөх оныхоос 587(21.5 хувь)-гоор багасав. Тэдний 0.8 мянга (37 хувь) нь 60, түүнээс дээш насны эрэгтэй, 1.3 мянга (63 хувь) нь 55, түүнээс дээш насны эмэгтэйчүүд байгаа аж.


Өрх толгойлсон ээж 2021 оны эцэст 69.1 мянга болж, өмнөх оныхоос 1172 (1.7 хувь)-гоор, өрх толгойлсон аав 15.7 мянга болж, өмнөх оныхоос 493 (3 хувь)-аар багасав. Өрх толгойлсон ээжүүдийн 37.1 (53.7 хувь) мянга нь 3 хүртэлх, 24.9 мянга (36 хувь) нь 3-5, 7.1 мянга (10.3 хувь) нь 6, түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.


18 хүртэлх насны 4, түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо өнгөрсөн оны эцэст 56.1 мянга болж, өмнөх оныхоос 4435 (8.6 хувь)-аар нэмэгдлээ. Нийт 18 хүртэлх насны 4, түүнээс дээш хүүхэдтэй өрхийн 40.8 мянга (72.7 хувь) нь 4, 9.7 мянга (17.4 хувь) нь 5, 4.5 мянга (8 хувь) нь 6, 1.1 мянга (1.9 хувь) нь 7, түүнээс дээш хүүхэдтэй өрх байна.


Манай улсад өнгөрсөн онд 39.1 мянган өнчин хүүхэд байгаагийн 3 мянга (7.6 хувь) нь бүтэн өнчин, 36.1 мянга (92.4 хувь) нь хагас өнчин аж. Өнчин хүүхдийн 3.7 мянга (9.3 хувь) нь 0-4 насны, 9.7 мянга (24.7 хувь) нь 5-9 насны, 14.5 мянга (37.1 хувь) нь 10-14 насны, 4 мянга (10.2 хувь) нь 15 насны, 3.6 мянга (9.5 хувь) нь 16 насны, 3.6 мянга (9.2 хувь) нь 17 насных байна. Бүтэн өнчин хүүхдийн тоо өнгөрсөн онд уржнангийнхаас 4 хүүхдээр цөөрч, хагас өнчин хүүхэд 1117- гоор нэмэгджээ.

Холбоотой мэдээ