Дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар үүрэгт ажлаа хүлээн авав

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2022-01-19 18:36:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тогтоолоор томилогдсон Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарын бичгийн дарга Э.Баттулга нар үүрэгт ажлаа хүлээн авч, ажилдаа орлоо.


Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ шуурхайлаад шууд ажилдаа орцгооно хэмээгээд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргадаа бүрэн итгэлж, тултал нь хамтарч ажиллана гэдгээ мэдэгдэв.


Засгийн газраас гаргасан шийдвэр, Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлаа шуурхайлж, агаар орчны бохирдлыг багасгах хүрээнд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллана. Энэ амралтын өдрүүдэд орон нутгийн албан томилолтоо Дундговь, Төв аймгаас эхлүүлэхээр холбогдох албаныханд чиглэл өгсөн байна.


БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж нь 1980 онд төрсөн бөгөөд 1998-2002 онд Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийг Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2002-2006 онд АНУ-ын Беркли коллежийг бизнесийн удирдлага чиглэлээр суралцан, 2007-2016 онд хувийн хэвшилд ажиллажээ. Үүний дараа 2017-2018 онд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, 2018-2022 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байв. 

Холбоотой мэдээ