Аймгийн хэмжээнд 1305 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 213 тохиолдол
бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 17750 боллоо.
Үүнээс Зуунмод суманд 128, Баянд 32,Заамарт
12, Эрдэнэсантад 7, Батсүмбэрт 6, Жаргалантад 5, Сүмбэрт 5, Баяндэлгэрт 4,
Баянхангайд 4,Сэргэлэнд 3, Борнуурт 2, Цээлд 2, Баянцагаанд 1, Баянчандманьд 1,
Аргалантад 1 тус
тус батлагджээ.
Орон
нутагт 18668 өвчтөн
эмчилгээнд хамрагдсанаас 16855
нь эдгэрсэн байна. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний
хүндрэлээр нийт 59 өвчтөн нас баржээ.
Өнөөдрийн
байдлаар аймгийн хэмжээнд 1757 иргэн эмчлүүлж
байгаагаас 272 насанд хүрэгч,18 жирэмсэн эх, 62 нь
хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 1013 насанд хүрэгч, 392 хүүхэд
байна.
Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй
бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 392 иргэнийг гэрийн
ажиглалт тусгаарлалтад авч, нийт 1305 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад
байна.
Вакцинд хамрагдалт аймгийн
хэмжээнд эхний тунд 60023,
2 дахь тунд 57649, 3 дахь тунд 26397, 4 дэх тунд 762 иргэн тус тус
хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагджээ.