“Өнгөлөг гэр хороолол” төслийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-20 15:39:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Ажлын алба жил бүр сумдын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн зөвлөмж өгч ажилладаг. Тус ажлын албаныхан өчигдөр Шарын гол сумын ИТХ-ын ажилтай танилцахын зэрэгцээ хийж хэрэгжүүлж буй төсөл, бусад ажилтай газар дээр очиж үзэж сонирхлоо. Энэ онд Шарын гол сумын 60 жилийн ой тохионо. Ойгоо угтан сумын ИТХ-ын даргын санаачилгаар гэр хорооллын айл өрхүүдийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нүүрэн талын хашааг эко-элит хашаа болгох “Өнгөлөг гэр хороолол” төслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлжээ.

2021 оны 7 дугаар сард Санжинт” багийн өрхүүдийг хамруулсан бол энэ онд “Дархан багийн өрхүүдийг үнэ төлбөргүйгээр нүүрэн талын эгнээний айл өрхийн хашааг эко-элит хашаагаар солих ажээ. Уг ажил үргэлжилж байгаа бөгөөд төслийг иргэдийн оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлж байна. Дулааны улиралд будах, өнгө нэмэх ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ