Хөвсгөлд 91835 мал шүлхийгээр өвчилснөөс 80782 малын шинж тэмдэг арилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-01-25 16:27:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 16 сумын 54 багт шүлхийн 21 голомт бүртгэгдээд байна. Голомтуудад 91835  толгой мал өвчилж, 80782 толгой малын шинж тэмдэг арилж, 267531 толгой малыг дархлаажуулжээ.

Тус аймгийн хэмжээнд нийт 16 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж, байнгын 120 хяналтын пост, хөдөлгөөнт 43 эргүүл 45 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Тус аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Хатгал, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Галт, Цэцэрлэг, Арбулаг, Баянзүрх, Их-Уул, Түнэл, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Тариалан, Рашаант суманд өвчлөл бүртгэгдээд байна гэж Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ