Коронавирусний халдвар 144 тохиолдлоор нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-25 20:16:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 385 шинжилгээ хийснээс 144 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүний 36 нь хүүхэд, 108 насанд хүрэгч байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа.

Коронавирусний халдварын улмаас 272 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 139, хөнгөн оноштой 126 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 106 хүн эдгэрч, нийт бүртгэгдсэн тохиолдлын 13529 нь эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39560, хоёрдугаар тунд 37424, гуравдугаар тунд 16353, дөрөвдүгээр тунд 852 иргэн хамрагдсан байна.

Сүүлийн өдрүүдэд жирэмсэн эх, өндөр настнуудын өвчлөл эрс нэмэгдэж байгаа тул хайртай хүмүүсээ халдвараас сэргийлэхэд иргэн таны оролцоо хамгийн чухал юм. Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг онцгойлон анхааруулав.


Холбоотой мэдээ