Нийслэлийнхний 4.7 хувь нь IV тунг хийлгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-26 11:13:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунгаар  45, II тунгаар 76, III тунгаар 891, IV тунгаар 1077, нийт 2089 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь I тунд, 71.9 хувь нь II тунд, 52.1 хувь нь III тунд, 4.7 хувь нь нэмэлт IV тунд хамрагдаад байна.

Зорилтот бүлгийн буюу 3028 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.508 (77.1 хувь), 16-17 насны 27.026 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.


Холбоотой мэдээ