Тост Тосон бумбын нурууны нэгэн гайхамшиг нь улаан тулам цэцэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-21 00:18:03

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууны нэгэн гайхамшиг нь Потанины улаан тулам \Incarvillea potaninii batal\ буюу нутгийнхан Улаан тулам, Улаан майлаа хэмээн нэрлэдэг цэцэг байдаг.

"Гайхамшигт говь" аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр ярихдаа "Тус бүс нутаг нь Монгол улсын Улаан номонд орсон, ховор, үзэсгэлэнт цэцэгсийн өлгий нутаг юм. Одоогоос 4 жилийн өмнө Тостын нуруунд ганцхан баг цэцэгтэй анх удаа таарч байлаа. Харин өнгөрсөн жил Сэврэй ууланд нэг газар хэдхэн байхыг үзээд үнэхээр ховор болохыг нь илүүтэй мэдэрсэн юм. Гэтэл энэ удаад Тостын нуруу бараг салаа бүртээ Улаан тулам цэцгийн багцаар дүүрсэн байна. Миний бодлоор 7 сарын сүүл гэхэд энэ үрийн уут нь задарч хальсан бүрхүүлтэй олон тооны үр салхиар тархан одох байх" гэлээ.

Потанины улаан тулам үрээр үрждэг бөгөөд  уут хэсэг нь үрнийх нь сав ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ