201 өрхийн 8304 толгой мал шүлхийгээр өвчилжээ

ОРОН НУТАГТ | Говь-Алтай
185@montsame.mn
2022-01-26 15:54:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, аравдугаар сарын 18-наас эхлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон.

Нэгдүгээр сарын 25-ны байдлаар Шарга, Есөнбулаг, Тайшир, Хөхморьт, Баян-Уул, Халиун, Цогт, Жаргалан, Төгрөг, Дэлгэр суманд шүлхий өвчнөөр 8304 толгой мал оношлогдсон тухай Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ. Тодруулбал, Шарга сумын 72 өрх, Есөнбулаг сумын 42, Тайшир сумын 26, Хөхморьт сумын 5, Баян-Уул сумын 16 өрх, Халиун сумын 21, Цогт сумын 1, Жаргалан сумын 7, Төгрөг сумын 9, Дэлгэр сумын 2 өрхийн нийт 201 өрхийн 8304 толгой мал шүлхийгээр өвчилсөн байна.

Гоц халдварт шүлхийгээр өвчилсөн 8304 толгой малын 8073-ын шинж тэмдэг нь арилсан бол 66 малыг устгалд оруулсан байна. Одоогоор 516576 толгой малыг вакцинжуулжээ.

Малын гоц халдварт өвчин гарсан голомт бүхий айл өрхүүдийн шилжилт хөдөлгөөнийг он дуустал зогсоож, гадны аймаг, сум болон өөрийн аймгийн бусад сумын нутаг дэвсгэрээс мал амьтан нэвтрүүлэх, худалдах, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн, уралдаан зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. 


Холбоотой мэдээ