Улаанбаатарт 23-25 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-07-21 07:52:30

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, говь болон зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, говь талын нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар 15-20 градус, говь, талын нутгаар 29-34 градус, Алтайн өвөр говь болон Увс нуур, Их нууруудын хотгороор 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүснэ. 23-25 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 19 градус дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ