Иргэний эрх зүйн маргааны 99,7 хувьд нь эвлэрэл амжилттай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-27 15:14:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч өнгөрсөн онд нийт 687 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авсан байна.

Үүнээс 451 маргааныг шийдвэрлэснээс 384 нь иргэний эрх зүйн маргаан, 67 нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан байжээ.

Иргэний эрх зүйн маргааны 383 нь буюу 99.7 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талууд эвлэрсэн байна.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 451 маргааныг шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 42.6 хувиар бууруулсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны  үр нөлөө өндөр байгааг харуулж байна хэмээн дүгнэсэн байна. 

Холбоотой мэдээ