Энэтхэгийн Гадаад хэргийн сайд коронавирусний халдвар авчээ

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-28 17:39:10

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар коронавирусний халдвар авсан тухайгаа өөрийн твиттерт хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Энэтхэгт коронавирусний халдварын гурав дахь давалгаа эхлээд байгаатай холбоотойгоор Сэр Ганга Рам эмнэлэгийн дарга, доктор Рана ирэх хоёр долоо хоногт халдварын оргил үе тохиож болзошгүйг анхааруулсан байна.


Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны гаргасан статистик мэдээллээр, тус улсад нэг өдөрт 286 мянган шинэ тохиолдол батлагдаж, нийт халдвар авсан хүний тоо 40 саяыг даваад байгаа аж. 

Холбоотой мэдээ