Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг,
говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг
анхааруулж байна.
2022 оны 01 сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Нутгийн баруун хэсгээр
багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө говийн аймгуудын
нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10
метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Их
нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 27-32
хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа,
Ерөө голын хөндийгөөр өдөртөө 21-26 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн,
Халх голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 8-13
хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос
секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Өдөртөө
үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө
15-17 хэм хүйтэн байна.
2022 оны 01 сарын 31-нээс 02 дугаар 04 хүртлэх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 31-нд говийн
аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 2 дугаар сарын 1-нд төв болон зүүн
аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв
болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зарим газраар цас орж,
явган шуурга шуурна. Салхи 2, 3-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15
метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын
хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон,
Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр
шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр
шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө
14-19 хэм хүйтэн байна.