Улс, аймгийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт газруудыг тоолно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-01-31 17:54:28

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт аймгийн нутаг дэвсгэр дэх соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хийх ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар орон нутгийн чиг үүргийн 20.1.13-д хөшөө дурсгалын зохицуулалт, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26.1-д түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд зохион байгуулна гэж заасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 184-р тогтоолын 2-р хавсралтад зааснаар "Түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хийх журам", Соёлын сайд, аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан 2021 оны хамтын гэрээний хэрэгжилтийг хангах зорилготой ажлын хэсэг байгуулжээ. Энэхүү ажлын хэсэг нь аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/483 тоот захирамжаар аймгийн нутаг дэвсгэр дэх соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хийх төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

2021 онд дээрх тооллого нь цар тахлын улмаас хийгдээгүй бөгөөд энэ онд төлөвлөгөөний хүрээнд Завхан аймгийн нутаг дэвсгэрт түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын ажлыг хуваарийн дагуу хийх юм гэж аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв. Тооллогод Завхан аймгийн 24 сумын 27 нэр бүхий түүх соёлын дурсгалт газар хамрагдах аж.

Завхан аймгийн улс, аймгийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт газруудын нэр, байршил

1

Алдархаан

Улсын хамгаалалтад

Мөнгөт хясааны хүн чулуун хөшөө

N53 18 6.79
 E35 7 59

2

Улсын хамгаалалтад

Хөшөөтийн амны хүн чулуун хөшөө /179 тогтоолоор зэрэглэл ахиулсан/

N47 54 27
 E27 0 0

3

Баянтэс

Улсын хамгаалалтад

Хөх хошууны боомын булшнууд

N49 43 26.7
 E96 46 47

4

Цэцэн-Уул

Улсын хамгаалалтад

Янживын шилийн хүн чулуун хөшөөд

N48 37 18.9
 E95 41 45

5

Шилүүстэй

Улсын хамгаалалтад

Дааган дэлийн цогцолбор дурсгал

N47 13 43.7
 E97 9 51

6

Яруу

Улсын хамгаалалтад

Яруугийн голын хүн чулуун хөшөөд

N48 6 6.8
 E96 45 29.2

7

Алдархаан 

Аймгийн хамгаалалтад

Яруугийн хүрээний туурь

N47 70 31 7 E96 62 36 6

8

Баянтэс

Аймгийн хамгаалалтад

Их бэрхийн хадны зураг

N49 43 36.6
 E95 55 30.7

  9

Баянхайрхан

Аймгийн хамгаалалтад

Агьтын өврийн цогцолбор дурсгал

N49 16 6.8
 E95 55 51.2

10

Аймгийн хамгаалалтад

Баян тохойн хүн чулуун хөшөөд

N49 15 39.9
 E96 3 43

11

Дөрвөлжин

Аймгийн хамгаалалтад

Баян айргийн хадны зураг

N47 48 51.3
 E94 50 19

12

Идэр

Аймгийн хамгаалалтад

Ар дугуйтын буган чулуун хөшөөд

N48 36 29.9
 E97 19 11.4

13

Их-Уул

Аймгийн хамгаалалтад

Цэцүүхийн дурсгал

N49 1 13.1
 E99 39 44.2

14

Нөмрөг

Аймгийн хамгаалалтад

Өвөр шивэртэйн голын буган чулуун хөшөөд

N48 53 16.3
 E96 56 36

15

Аймгийн хамгаалалтад

Ялаат нуурын буган чулуун хөшөө

N48 51 24.4
 E96 57 41.2

16

Сантмаргац

Аймгийн хамгаалалтад

Гацаан боомын бичээс

N48 25 59.9
 E95 14 2

17

Сонгино

Аймгийн хамгаалалтад

Айраг нуурын цогцолбор дурсгал

N48 45 57.3
 E95 35 15.5

18

Тэлмэн

Аймгийн хамгаалалтад

Гозгорын бэлийн цогцолбор дурсгал

N49 36 21.8
 E98 21 10.2

19

Аймгийн хамгаалалтад

Дунд шургахын амны цогцолбор дурсгал

N48 30 40.2
 E97 27 10.6

20

Аймгийн хамгаалалтад

Дээд Шумуултайн голын буган чулуун хөшөөд

N49 23 33.7
 E98 18 26.2

21

Тэс

Аймгийн хамгаалалтад

Зүрийн овооны бичээс

N49 38 42
 E95 45 45

22

Аймгийн хамгаалалтад

Сүмийн толгойн туурь

N49 42 35.8
 E95 42 25

23

Улиастай

Аймгийн хамгаалалтад

Сангийн хэрэм

N47 14 46.4
 E96 52 54

24

Цагаанчулуут

Аймгийн хамгаалалтад

Уньтын амны булш, хиргисүүр

N47 19 29.6
 E96 58 26

25

Аймгийн хамгаалалтад

Хяларын өвөлжөөний хадны зураг

N46 56 59.8
 E96 30 55

26

Эрдэнэхайрхан

Аймгийн хамгаалалтад

Бага хөлийн бууцны хадны зураг

N48 10 20.2
 E95 46 4.9

27

Аймгийн хамгаалалтад

Тээлийн хөндийн хүн чулуун хөшөө

N48 17 37.9
 E96 24 16

Холбоотой мэдээ