ДЭМБ: Улс орнуудад эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ тасалдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-08 10:48:19

ЛОНДОН. /Reuters/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ 129 оронд хийсэн судалгаагаар тэдгээр орнуудын 92 хувьд нь эрүүл мэндийн үндсэн үйлчилгээнүүд тасалдаж байна гэсэн үр дүн гарчээ.


ДЭМБ 2021 оны 11 болон 12 дугаар сард хийсэн судалгааны үр дүнг даваа гарагт танилцуулжээ. Үүнд ковидоос бусад төрлийн вакцинжуулалтын хөтөлбөр болон ДОХ тэргүүтэй өвчнийг эмчлэх зэрэг эрүүл мэндийн үндсэн үйлчилгээнүүд тасалдаж байгааг дурдсан байна. Үүний зэрэгцээ судалгаанд хамрагдсан улс орнуудын 59 хувьд нь цар тахлын улмаас яаралтай бус мэс заслуудыг хийх боломжгүй байгаа аж.


“Энэхүү судалгаа нь эрүүл мэндийн тогтолцооны томоохон сорилтуудыг шийдвэрлэх, үйлчилгээг сэргээх, цар тахлын нөлөөг бууруулахад чиглэсэн арга хэмжээг яаралтай авах нэн шаардлагатай байгааг харуулж байна” хэмээн ДЭМБ тайландаа дурджээ. 

Холбоотой мэдээ