Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-эрдэнэ сонгогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-07-21 15:23:09

Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн ээлжит хурал болж УИХ-ын шинэхэн гишүүн Л. Оюун-Эрдэнэ нутгийн зөвлөлийн даргаар сонгов.

Харин дэд тэргүүнээр Хэнтий аймгийн Засаг дарга Жагдагийн Оюунбаатар сонгогдсон байна. 
Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Улс төрийн хил хязгааргүйгээр унаган нутгийнхаа хөгжлийн төлөө иргэд, төр, хувийн хэвшил, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хуулийн хүрээнд хамтран ажиллана” гэв.

Тус зөвлөлийн тэргүүлэгчид зүрхэн нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө нам хамааралгүй хамтдаа зүтгэхээр болсноо энэ үеэр мэдэгдлээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ