ЖДҮ-ийг дэмжиж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-07-21 18:49:41

Баянхонгор констракшны байгуулж буй Дулаалгын хөөсөнцөр хавтангийн үйлдвэрийн барилгын ажил дуусч, тоног төхөөрөмжөө суурилуулах бэлтгэл ажил эхэлжээ.

Мөн Галуут сумын “Хот Мандал Ундрага” хоршооноос Хөдөө аж ахуйн маркетинг төсөлд 206.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй “Хонины ноосоор барилгын дулаалгын материал болон хонины ноосон хөнжил үйлдвэрлэх” төсөл бичсэн нь  албаныхны судалгааны түвшинд явж байгаа юм байна.

 2015 оны Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 9 иргэн, аж ахуйн нэгжийн төсөлд 360.0 сая төгрөгийн зээл олгож, 7 иргэн, аж ахуйн нэгжийн сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 140.0 сая төгрөгийн төсөл судлагдаж байгаа аж.

Сонирхуулахад, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас зарласан өвлийн хүлэмж барих ажлын тендерт “Шаргалжуут” ХХК 1.2 тэрбум, Баянхонгор сумын “Харгана Асгат” ХХК 250.0 сая төгрөгийн төслийг Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр хүргүүлж, “Харгана-Асгат” ХХК эхний ээлжийн 150.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч 800 м2 хальсан хүлэмж хоёрыг барьжээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 18570 м2 талбай бүхий 152 хүлэмж, 7516 м2 нийлэг хальсан бүрхэвч ашиглагдаж, хамгаалагдсан хөрсний тариалангаас авах ургац нийт ургацын 10 шахам хувийг эзэлж байна.

Холбоотой мэдээ