Улаанбаатарт халдварын 465, орон нутагт 428 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-02-13 11:03:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 893 тохиолдол батлагджээ.


Сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 465 нь Улаанбаатарт,  428 нь орон нутагт бүртгэгдсэнийг ЭМЯ мэдээлэв. Орон нутагт хамгийн олон буюу 55 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт Өвөрхангай, Булган, Баянхонгор аймагт халдвар бүртгэгдээгүй байна.


Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-60 насны нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр 2073 хүн эндээд байна.


Одоогоор коронавируст халдвартай 6 855 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 628 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 160 хүн байна. Гэрээр тусгаарлалтад 23 233  хүн байгаа аж.


Холбоотой мэдээ