Завханд усжуулах шаардлагатай 1.5 сая га бэлчээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-22 10:22:00

Завхан аймгийн найман сумын бэлчээрийн газрын 50 хувиас  дээш, аймгийн нийт бэлчээрийн  60 орчим хувь нь  талхлагджээ.

Зарим сумдад бэлчээрийн доройтол газар авсан ч манай аймагт сумдын ачаалалыг тэнцвэржүүлэн, өнжөөх замаар талхлагдлыг бууруулах бэлчээрийн газрын нөөц байгаа юм. Тиймээс бэлчээрийн доройтол түүнийг бууруулах асуудал нь мал аж ахуй голлосон эдийн засагтай, манай аймгийн хувьд тулгамдсан асуудал болж байна. Ялангуяа усан сан бүхий газрын гол нууруудын орчим ихээр талхлагдсан нь экологийн тэнцвэрт хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм.  Бэлчээрийн газрын ашиглалтын гол хүчин зүйл нь усан хангамж байдаг.  Тухайлбал өнөөдрийн байдлаар Завхан аймагт усжуулах шаардлагатай 1.7 сая га бэлчээр  байна хэмээн аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн мэдээллээ.
 

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ