Бэлчээрийн даац хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-22 10:37:14

Завхан аймгийн нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг бэлчээрийн газар эзлэх ба бэлчээрт тохиромжгүй 30-аад га хад,  асга, элс байдаг.

Эдгээр газрууд нь говийн сумд болох Алдархаан,  Дөрвөлжин гэх мэт зургаан сумд голлон байрлаж байна. Мөн Эрдэнэхайрханы Бор хярын элс, Дөрвөлжин сумын Урд нуруу, Бага нуурын, Ханхарын элс-Сарлагийн бөөрөг, Яруу сумын Хүрэн хөндий, Олгой сүв, Сантмаргацын Мондгорын толгой, Цэцэн-уулын Хотгорын сүвээс Баруун монгол, Элст нуруу, Байцын хяр, Түдэвтэйн тэмээн чулууны хяр зэрэг 208300 га бэлчээр усгүй. Алслагдсан, бартаа саад ихтэй гэсэн үндсэн шалтгаанаар ашиглалтгүй байна. Ийнхүү бэлчээрийн газрын зарим хэсэг ашиглалтгүй байгаа нь бүс нутагт малын хэт бөөгнөрөл үүсгэж, бэлчээрийн даац хэтрэн талхлагдлын хүрээг нэмэгдүүлж байгааг албаныхан дуулгав. Тиймээс малын кохистой харьцаа нэн шаардлгатай байгааг сануулж аймаг орон нутгаас бодлого боловруулах шаардлагатай хэмээв.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ