Хэрлэн сумын 11-р багт боловсон ариун цэврийн байгууламж суурилуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын 11 дүгээр
багийн 405, 406 дугаар байр буюу олны хэлж заншсанаар “хар байшин”-гийн
гадна
боловсон ариун цэврийн байгууламж суурилуулна. Аймгийн
төвд байрлалтай тус орон сууцны байруудад засвар үйлчилгээ хийж, өнгө үзэмжинд
нь анхаардаг ч гаднаа 00-той, айлууд нь хог, бохир усаа ил задгай асгадаг
учраас тэр хавийн албан байгууллага, айл өрхүүдэд ч хүндрэл үүсгэж ирсэн гэхэд
болно. Тэгвэл аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсон ариун цэврийн
байгууламж суурилуулж, төвлөрсөн ус, дулаан хангамжид холбон, бохирын цооног хийхээр
болжээ.
Гэхдээ дээрх байруудыг дахин төлөвлөлтөд оруулах хүртэлх хугацаанд энэхүү
арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд оршин сууж буй айл
өрхүүдийн наад захын хэрэгцээ хангагдаж, орчны эрүүл ахуй сайжирч, хөрсний бохирдол буурах, эрүүл орчинд,
тав тухай амьдрах нөхцөл бүрдэх юм.