Улс төрийн санхүүжилтийн хууль зүйн зохицуулалтыг сайжруулах асуудлаар эмэгтэйчүүд хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал:
"Төлөөлөл ба мөнгө" форум өнөөдөр боллоо.
Тус форум нь улс төрийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд үзүүлж буй үр нөлөөнд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгах шийдлийн хувилбаруудыг хэлэлцэх, холбогдох талуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, хууль тогтоомжийн шинэчлэлд дуу хоолойгоо хүргэх нөлөөллийн үйл ажиллагаа өрнүүлэх зорилготой аж.
Форумыг МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын консорциумаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.
Форумын үеэр:
- Улс төрийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл
байдлын ардчилал, төлөөлөлд үзүүлэх
нөлөө,
- Эмэгтэйчүүдийн төлөөллийг хангахад ээлтэй улс
төрийн санхүүжилтийн боломж,
- Төсвийн санхүүжилт ба жендэрийн тэгш байдлыг
дэмжсэн санхүүжилтийн хувилбар,
- Улс төрийн санхүүжилтийн хууль зүйн зохицуулалтыг сайжруулах санал зэрэг асуудлыг хэлэлцэв.