Ахмадуудад хөгжлийн төв нээж өгөв

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 11:29:11

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх төвтэй болов.

Зоогийн газрын зориулалтаар ашиглаж байсан үйлчилгээний танхимыг ахмадуудын чөлөөт цагийг өнгөрүүлэхэд зориулан ашиглах болсныг аймгийн Засаг дарга мэдэгдэж, ахмадын хөгжлийн төвийн нээлтийг өнөөдөр нээсэн юм. Гэхдээ энэ танхимыг ахмадын ордонтой болтол түр хугацаанд ашиглана гэлээ.

Аймгийн төвийн ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг соёл мэдээллийн өргөөтэй байсан бөгөөд гурван жил гаруйн өмнө өргөө нь түймэрт өртсөн юм. Түймэрт өртсөн өргөөнийхөө суурин дээр ахмадын ордон барих санаачлага ахмадуудаас гарсан бөгөөд барилгын зураг төсөв хийлгэхийн тулд тэд хандивын аян өрнүүлсэн байдаг. Үүний үр дүнд өнгөрсөн жил ахмадын ордоныхоо зураг төсвийг хийлгэчихсэн, харин барих төсөв хөрөнгөгүй өнөөдрийг хүрчээ.

Хэдийгээр ахмадын ордонтой болтол ахмадын хөгжлийн төв хэмээн ашиглах танхимтай болж байгаа ч хөрөнгийн ямар эх үүсвэрээр хэзээ өөрийн гэсэн байртай болох нь тодорхойгүй байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд