Зүүн бүсийн цогцолбор махны үйлдвэрийг Дорнодод барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-19 23:45:25

Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Дорнод аймагт Зүүн бүсийн цогцолбор махны үйлдвэрийг барихаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах хорио цээрийн бүс бүхий зүүн бүсийн цогцолбор махны үйлдвэрийг Чойбалсан хотын үйлдвэрийн бүсэд байгуулахаар болжээ.

Түүнчлэн, үр тариа хадгалах 10 мянган тоннын багтаамжтай агуулахыг мөн үйлдвэрийн бүсэд, албадан эмчилгээний зүүн бүсийн төвийг Чойбалсан хотод, хүчилтөрөгчийн үйлдвэрийг БОЭТ-д суурилуулахаар боллоо.

Холбоотой мэдээ