БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Юн Сок Ёлын рейтинг өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-21 12:28:17

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохоос хоёр долоо хоногийн өмнө олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар сөрөг хүчний хамгийн том Ардын хүч намаас нэр дэвшигч Юн Сок Ёл 42.9 хувийн санал авсан байна.


Харин эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён 38.7 хувийн санал авчээ.


БНСУ-ын “Realmeter байгууллагын ням гарагт нийтэлсэн санал асуулгын дүнгээс харахад Юн Сок Ёлын авсан санал өмнөх санал асуулгын дүнгээс 1.3 хувиар өсч, Ли Жэ Мёний санал 0.4 хувиар буурсан байна.


Энэ удаагийн санал асуулгыг 13-наас 18-ны өдрүүдэд улс даяар зохион байгуулсан ба 3043 сонгогч оролцжээ.  

Холбоотой мэдээ