Уул уурхайгаас жилд 4-5 тэрбум төгрөг төвлөрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-21 14:53:15

Дорнод /МОНЦАМЭ/. Уул уурхайгаас зөвхөн аймгийн Орон нутгийн хөгжлийн санд гэхэд жил бүр дөрвөөс таван тэрбум төгрөг төвлөрч байна. Үүнийг ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, ая тухтай амьдрал, сайн сайхны төлөөх хөрөнгө оруулалтын ажилд зарцуулахыг Дорнод аймгийн удирдлага чухалчилж байгаа гэдгээ тодотгов.

Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудтай хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Ийнхүү хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хяналт шаардлага тавьснаар байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг чанартай гүйцэтгүүлэх, хяналт тавих, ажлын байрыг нээлттэй зарлан орон нутгийн иргэдээс тэргүүн ээлжинд шалгаруулж авах, бараа ажил үйлчилгээг ханган нийлүүлэх ажлыг ил тод нийтэд зарлан орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгон шалгаруулах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг ажлуудад эрс ахиц, өөрчлөлт гарчээ.  

Холбоотой мэдээ