"Нүдтэй наран тамга" жүжиг тайзнаа амилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-23 15:13:00

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ХДТ-ын тайзнаа "Нүдтэй наран тамга" жүжгийг ирэх сарын 4-ний өдөр тоглоно. Жүжгийн зохиолчоор Б.Цэрэннадмид, найруулагчаар МУСТА Б.Мөнх-Амьдрал, хөгжмийн зохиолчоор МУСТА Г.Ариунбаатар нар ажиллаж байна. 

Дорнод аймгийн "Алтангадас" одонт ХДТ-ын дарга Б.Наранхүү: "Энэ жил зохион байгуулах театр урлагийн шилдгүүдийг шалгаруулах "Гэгээн муза" наадам уг бүтээлээ сойж, өмнө жилийн амжилтуудаа бататгахаар зорьж байгаа" гэв. 

Түүхэн сэдэвт, энэхүү бэсрэг жүжигт ХДТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Ирэх сарын 4-10-ныг хүртэл Дорнодын үзэгчдийнхээ хүртээл болгож, ирэх зургадугаар сард Улаанбаатар хотод тоглохоор төлөвлөж байгаа аж.  

Холбоотой мэдээ