Монголын үндэсний спортын анхдугаар чуулган Төрийн ордонд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн ордонд даваа гарагт зохион байгуулах Монголын үндэсний спортын анхдугаар чуулганд 800 гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ.
Энэхүү анхдугаар Их чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн
ивээл дор 2022 оны 2 дугаар сарын 28-ны 09 цагаас Төрийн ордонд эхлэх юм байна.
Чуулганаар үндэсний спортын хороодын зорилго, зорилт,
цаашдын хөгжлийг хэлэлцэх бөгөөд Ерөнхийлөгч Үндэсний спортын тухай зарлиг
гаргана гэж Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав өнөөдөр
БТСУХ-ны мэдээлийн төвд хийсэн хэвлэл бага хурлын үеэр мэдээллээ.
Чуулганыг Монголын үндэсний спортын хороо зохион байгуулах
бөгөөд тус хороонд үндэсний 15 спортын холбоод нэгдсэн юм байна. Анхдугаар чуулганаар
холбоодын дотоод асуудлын талаар хөндөхгүй, харин Монгол үндэсний өв уламжлал,
соёлыг хөгжүүлэх тухай санал солилцож хэлэлцэх болсныг онцолж байв.