Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажил 4 дүгээр сард эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-23 12:54:41

Увс /МОНЦАМЭ/. Польшийн Засгийн газрын 17,5 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Увс, Завхан, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймагт цэвэрлэх байгууламж барихаар болсон. Гурван тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэх уг барилгын ажил ирэх 4 дүгээр сарын 1-нээс Увс аймагт эхлэх аж.

Уг төслийг Польшийн “Эй Би Индастри” ХХК гүйцэтгэх бөгөөд зураг төсөл боловсруулах, орчуулах, баталгаажуулах ажлын гүйцэтгэгчээр монгол компаниуд ажиллах юм байна.

Цэвэрлэх байгууламжийг 2024 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ