Сансрын аппаратных нь хэлтэрхий саран дээр унана гэх мэдээллийг няцаажээ

ДЭЛХИЙД | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2022-02-23 15:20:47

БЭЭЖИН. /TASS/. "Чанъэ-5Т1" туршилтын автомат аппаратынх нь хэлтэрхий саран дээр унаж болзошгүй тухай мэдээллийг Хятадын Гадаад хэргийн яам няцаажээ.


“Хятадын ажиглалтын системийн мэдээллээс үзвэл, "Чанъэ-5" дэлхийн агаар мандалд баталгаатай орсон бөгөөд бүрэн шатсан” гэж тус яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбин мэдэгджээ. “БНХАУ сансар судлалын үйл явцад олон улсын хуулийг баримталдаг” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.


Дөрвөн тонн орчим жинтэй үл мэдэгдэх объект гуравдугаар сарын 4-нд сартай мөргөлдөнө гэж “The Guardian” сонин урьд нь мэдээлжээ. Энэ объект нь "Чанъэ-5Т1" аппаратны хэлтэрхий байж магадгүй гэж АНУ-ын сансрын судлалын NASA агентлаг мэдэгдсэн байна. Олон улсын хэвлэлүүдэд мөн уг объект нь Америкийн “SpaceX” компанийн “Falcon 9” зөөгч пуужингийн хэлтэрхий байж магадгүй гэж мэдээлжээ.


Хятад улс "Чанъэ-5Т1" аппаратыг сансрын хөлгийн капсулын дэлхийн агаар мандалд нэвтрэх чадварыг шалгах зорилгоор 2014 оны 10 дугаар сард хөөргөсөн байна.


Холбоотой мэдээ