Камержуулалт сайжирснаар гэмт хэргийн илрүүлэлтэд эерэгээр нөлөөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-23 15:29:10

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төв Чойбалсан хотыг үе шаттай камержуулснаар иргэд аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна. Тухайлбал, 2021 онд хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оноос 20 хувиар өссөн бол зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 623 буюу 15.3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Чойбалсан хотод 129 байршилд 380 хяналтын камер суурилуулахаар төлөвлөн жил бүр үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. 2022 оны аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар  “Камер, камержуулалтын тоног төхөөрөмж” төслийн хүрээнд 130 камерыг 41 байршилд буюу гэр хорооллын гудамж, гэр хорооллын босоо тэнхлэгийн авто зам, төв зам дагуух дөрвөн замын уулзварууд, явган хүний гарцууд, Читийн гудамж, зургадугаар багийн Ивээл хороолол зэрэг байршилд нэмж суурилуулахаар болжээ.

Энэхүү камер нь автомашины дугаар илрүүлэгч, өдөр шөнийн чигийн болон 360 градус эргэх гурван төрлийн камер байх юм.

Холбоотой мэдээ