БОЭТ-ийн үзлэгийн цагийн "E-Mongolia"-гаар захиалдаг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. БОЭТ-ийн үзлэгийн цагийн “E-Mongolia”-гаар захиалдаг боллоо. Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн
үзлэгийн цаг захиалах 7058-2211 дугаарын утас ачаалал ихтэй байгаа тухай иргэдийн гомдол мэдээлэл тасардаггүй. Тэгвэл тус эмнэлгийн цаг захиалгын
үйлчилгээ e-Mongolia системд оржээ.
Иргэд төрийн үйлчилгээний нэгдсэн портал e-Mongolia.mn вэбсайт болон
аппликэйшний “Үйлчилгээ” цэснээс “Эмнэлэгт цаг авах” гэж хайж бичээд, “Дорнод
аймгийн БОЭТ”-ийг сонгож, үйлчлүүлэх тасаг, он сар өдөр, цагаа сонгосноор
хоромхон зуурт үзлэгийн цаг захиалах боломж ийнхүү
бүрдлээ.