Хөлбөмбөгийн 21 аймгийн АШТ-ий өмнөх шүүгчийн сургалт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-24 14:31:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-ноос орон нутгийн гишүүн холбоодод ангилалтай шүүгчдийг бэлдэх болон хөгжүүлэх зорилгоор орон нутагт сургалт зохион байгуулсан. Харин Баянхонгор аймагт энэ сарын 27-ноос 3-р сарын 6-нд болох 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд МХБХ-ны ангилалтай шүүгчидтэй хамтран ажиллах орон нутгийн шүүгчдийн сургалт лхагва гарагт эхэллээ.

 

Уг сургалтад нийт 9 аймгийн 18 оролцогч 4 хоногийн хугацаанд хамрагдаж шалгалт өгснөөр 21 аймгийн АШТ-ий өмнөх өдөр хамтран ажиллах 8 хүртэлх шүүгчийн нэрсийг тодруулан, тэдэнд орон нутгийн С ангилалтай шүүгчийн батламж гардуулах юм байна.

 

Тус сургалтын сургагч багшаар МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр болон ОУХБХ-ны туслах шүүгч, АХБХ-ны элит туслах шүүгч Э.Галбадрах нар ажиллаж байгаа юм.



Холбоотой мэдээ