Зуунмод хот “Өглөөний гудамж”-тай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-02-24 20:15:52

Төв /МОНЦАМЭ/ Зуунмод хот үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд олон ажлыг төлөвлөсөн байна. Эдгээр ажлын нэг хэсэг эртэч аймаг болох зорилтыг дэвшүүлэн "Өглөөний гудамж"-ийг нээхээр үйлчилгээний газруудын төлөөллүүдтэй уулзалт хийлээ.

Тус уулзалтын хүрээнд "Өглөөний  гудамж"-ны зураг, төсвийг танилцуулж, Мөнх-Алдарын талбайн зүүн талын үйлчилгээний газруудын төлөөллүүдтэй уулзалт хийн санал солилцож, зураг төсвийг танилцууллаа. Ингэснээр худалдаа үйлчилгээ эрхлэгч нартай зөвшилцөлд хүрч, тухайн ажлын суурийг тавьж байгаа, үүний дараагаар бид шат дараатайгаар боломжит цаг хугацаанд хийж гүйцэтгэнэ гэдгийг албаныхан онцоллоо.

 

Холбоотой мэдээ